халх сахиустан

халх бөө мөргөлийн талаар(halh_sahiustan@yahoo.com 95685028)

багшаа сонгоход тулгардаг асуудлууд

2012-06-06 13:40

 

шинээр бөө болж байгаа удам,улаач нарт тулгардаг томоохон асуудлууд их баидаг.эдгээр нь юунаас болдог яж зөв шийдэх,зөв давах тухай өөрийн үзсэн харсан дээрээ тулгуурлаж хэлэхийг хичээе.
хамгийн эхний тулгардаг асуудал ямар бөө дээр очих вэ? гэдэг асуудал тулгардаг.хүмүүсийн сайн гэсэн бөө болгон дээр очих уу? аль нь зөв бөө эсэхийг яаж мэдэх вэ гээд асуудлууд ундран гардаг.гэвч олонх хүмүүсийн алдаа бол гадна үзэмжийг чухалчилж үздэг.үүнд юу юу орох вэ гэхээр их сүртэй хоолой,сүртэй яриа(загнаж зандарсан хилэгнэсэн сахиусанд хүмүүс их итгэх нь их),зэрэг дэв,хүч чадал(өөрийгөө мөнх хөх тэнгэрийн эзэн бүх шүтээний хаан энэ тэр гэж чуулдаг сахиусанд итгэчихдэг).гэтэл яг үнэндээ бол шүтээний хүч чадал чухал зүйл боловч хоосон яридаг сахиус бол ялгаа байхгүй.тиймээс гаднаас ни хараад хүчтэй үгүйг энгийн хүмүүс ялгаж чадахгүй шүүдээ.тиймээс сайн бөө гэж хайж болох ч зөвхөн улаач хүн очмоор санагдсан хүн дээрээ л очих хэрэгтэй.өөрийн төрөлхийн зөн мэдрэмжээ дагаж багшаа сонгох хэрэгтэй ,гэтэл хүмүүс хамаатан садан нь багшыг нь сонгох ёстой мэтээр бодож,хөгшин настай хүмүүс нь багшыг нь сонгож өгөх гээд байдаг.тэгтэл улаач хүн нь өөр багш руу явах гээд байдаг ээж аав нь 1 багш дээр буулга гээд байдаг.үүнээс болоод эцэг эхийн шахалтаар буруу багш дээр буюу тухайн улаачын багш болох ёсгүй хүн эсвэл бөө биш албинтай хүнээр замчлуулж аяндаа бүх зүйл буруугаар эргэж,сахиус бус албин бууж удам нь бүгдээрээ сүйрэх аюлтай тулгардаг.ингээд дахиад л багш хайх хэрэг гардаг.иймээс хөгшин настай хүн гэж бодолгүй улаач болох хүн нь өөрийн зөнгөөр бүгдийг хийх хэрэгтэй.ээж аав нь ч тэр аль сайн бөө гэсэн болгоноор замчлуулах гээд байж болохгүй.хувь заяа гэдэг цаанаасаа өөр байдаг зүйл шүүдээ.
дараагийн асуудал бол багш хүнээ сонгоогүй байхад надад шавь ор гэдэг бөө нэртэй хүмүүс .эдгээр хүмүүсээс шууд холдох хэрэгтэй.түрүү хэлсэнчлэн шутээн буулгаж өгөх багш хүнээ улаач болох хүн өөрөө сонгох ёстой.гэтэл мөнгөнд шунасан хүмүүс хүчээр өөр дээрээ авчрах гээд байдаг.ийм тохиолдолд зарим нь бүүр айлгаж сүрдүүлдэг гэлцдэг.айх юм байхгүи.өөрийн багш болох хүнээ цааш хайх хэрэгтэй.тэр таарсан хүнийг зүгээр мартаад явах хэрэгтэй.хүн сэтгэлээрээ гай дагуулдаг.тухайн муу бөө нэртэй хүн ю гэж ч байсан үйл нь надад хүрэхгэй гэж ямагт бодож байх хэрэгтэй.
мөн бараг бүх хүн бөө болох ёстой гэж дуулаад яагад би гэж боддог.өөр хүн байж болохгүй юм уу гэж боддог.түүнийг олон бөө хүнээр явж мэдэх хэрэгтэй.яах ч арга үгүй олонх нь бөө болох хэрэгтэй гэж хэлвэл итгэхээс өөр арга байхгүй ба хувь заяатайгаа эвлэрч тэнгэр заяагаа дагах хэрэгтэй.ээж аав хүмүүс хүүхдээ бодоод бөө болгохгүй гэж зүтгэдэг ч эцэст нь ийм үйлэнд хүний амь хүртэл хамт явдаг учраас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.бөө болохоор хань ижил олдохгүй,нэр хүнд муутай хэцүү гэж боддог.гэтэл түүнээс ч илүү сайн саихныг удмын сахиус тань дөхүүлэх болно.тиймээс удамаараа шүтээнийг хүлээн зөвшөөрч удамын буурлаа буулгаж тосож авна гэж зүтгэх хэрэгтэй.зөрж буруу зүтгэх бүрт муу зүйл тохиолдох болно.үүнийг буруугаар ойлгож хүмүс хараачихлаа нтр гэж ярьдаг.гэтэл та бүхний хувь заяаг тэгшлэхийн тулд бууж байгаа удмийн шүтээнээ сайхан сэтгэлээр тосож авбал буян нь бадарч сайн сайхан амьдарна.
зарим бөө хүмүүс юу юугүй удамын шүтээнийг нь буулгаж үзүүлнэ гээд өөрийн бие  дээрээ буулгадаг гэсэн.энэ бол буруу юм.зарим хүмүүс яагаад гэж бодох баих.учир нь удамын шүтээнээ харь элгийн хүний бие дээр буулгана гэж байхгүй.тэгээд ч буулгаж үзээд таалагдахгүй бол буцаах гэж байгаа мэт буулгаж үзнэ гэж байхгүй.мөн дахиад л нөгөө удмын шүтээн чинь мөн эсэхийг гаднаас нь хараад мэдэхгүйшдээ.тийм болхоор эхний буултыг заавал өөртөө буулгаж авах хэрэгтэй.хүний хүнд буухгүй гэж шүтээнүүд чуулдаг.тийм болхоор эхний буулт гэдэг амьдралд ганцхан тохиох ариун нандин сайн сайхан зүйлсийг өөр хэн нэгэнд алдана гэдэг буруу.тэгээд ч шүтээн тань ч өөр хүний биы дээр бууна гэдэг бараг байхгүй.
эцсийн дүгнэлтийг хүмүүс өөрсдөө гаргана биздээ.авах гээхийн ухаанаар хандана биздээ
Нийтэлсэн : XALH SAHIUSTAN | Уншсан (1356) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. солонго :
    2014-08-08 19:49

    сайн байна уу та их таалагдлаа би багшаа хайж яваа хүн байна сахиустай гаа мэдээд сэтгэл шуулуудсан даанч санаанд таарсан багш олдохгүй байна. би шавь босгодог 4 хүн дээр очсон сүүлийх нь гайгүй таалагдсан боловч яг таны хэлсэн шиг миний сахиусыг өөр дээрэ буулгаж надтай уулзуулна гэсэн би тэгэхээр нь тийм ёслол хийхгүй гээр сахиусаа залж болохгүй юу миний сахиус ганц миний бие дээр бууна гээд байна гэсэн чинь тэгвэл чи манай ёсонд таарахгүй юм байна гэсэн тэгээд л багш байхгүй хайгаад л явж байна та надад зөвлөгөө өгөөч тантай уулзаж болох уу миний майл хаягруу хариу бичээрэй гуйж байна өвөөгөө хурдан залмаар байна маш их шахаж байгаа сахиус маань сэрээд 2 жил гаран болж байгаа эхлээд их зугтаасан одоо бол үгүй сэтгэл шулуудсан надад туслаач

  2. O. :
    2014-04-13 22:45

    Sain bna u? Ta sain zvil xiijee shinexen ulaach nart ix tus bolj baina bayrlalaa .

  3. Anand :
    2012-09-02 05:38

    uuchlaarai ta niitleluud uneheer goy yum. Uurtuu chini messengereer haritsaj bj bolhuu? Bi shineer ulaagch bolj bgan yumaa. yaaj holboo barihu ? ahl.sk91@yahoo.com bolj ugvul ene hayagiig add hiinuu?

  4. Шинэхэн бөө :
    2012-08-03 13:23

    Шахаанд ороод хэцүү байгаа, мөн багшаа яг мэдэхгүй байгаа бол энэ бугаар луу залгаарай 99896739 88552930

  5. xalx sahiustan :
    2012-07-16 18:26

    halh geheeree lam bna.darhad geheeree malchin hun bsan geh arga bhguie.tsag ueree bugd uur shuudee.mongold shariin shashin delgerch bsan ued bol mongoliin end tend olon sum hiid bii bolj lam ih bolson gedeg.tiim bolhoor halh geheeree tangad bna gej oilgoh ni uuusgul

  6. mongol :
    2012-07-16 16:21

    halh jayag geheer zaaval burhan esvel lam nar sahius bolj buudag bish bizdee tangad talruugaa ihevchlen buudag gj yariad bh yum tuhain ueiin tom noyod tushmel hutagt huvilgaad baatar uud bas buudag bizdee

  7. xalx sahiustan :
    2012-07-15 10:28

    minii bodloor bol dari ehuud buuhgui l bolov uu.mongolchuud 1 yumiig arai heterhii l bolgood bh shig b yum.udmiin saihan sahiusaa geed amidralgui eldev dari eh ,burhad,haad zereg aldartai tuuhen hun bolgoniig biydee buulgachihgeed l bh yum.uur uursdiin shuteenee l zuw avaad yavahad bolohgui yu bgaan bol

  8. mongol :
    2012-07-14 22:50

    zambuulind tsagaan nogoon dara eh zalardag yumuu zalraagui bol zalrah boluu

  9. tuulka :
    2012-07-04 21:10

    SAIN BAITSGANA UU MONGOL AHAN DUUS MINEE, ZAIRAN BOLOOD UDAJ BN AA HERBEE TA BVHEND MEDEHGVI CHADAHGVI YANZ BVRIIN ASUULT GARBAL NADS ASUGARAI SHUUD UTSAAR ASUUJ BNOO, URID NADAD BAS MEDHEGVI ASUULT ZONDOO BDAG BSAN, ENE FB MINIH BISH BOLOHOR UTASDAJ ASUGARAI MINI UTASNI DUGAAR 99931146

  10. xalx sahiustan :
    2012-06-25 23:22

    hvn bur gegeen oyundaa tungaah bhaa.avah zuilgui hun gej bhgui.nariin zuilsd ni avah zuil olon bh shig bnalee.gehdee shine ulaach humuus yalgaj chadahgui haan ntr gej avah geehiin uhaangui handah bh l gej bodoj bna

Сэтгэгдэлийн тоо : 30 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл