халх сахиустан

халх бөө мөргөлийн талаар(halh_sahiustan@yahoo.com 95685028)

улаач хүний сахиж явах жаяг

2011-05-13 17:59

-худлаа яриж хүн залилахгүй
  одоогийн нийгэмд элбэг тохиолддог зүйлсийн нэг.жишээ нь:буюны үйл болох адис хүртээх,цээр гаргах үйл бүрд мөнгө нэхэж авах.эдгээр үйл нь сахиусны бусдад туслах ариун үйл болохоос үнэ мөнгөний үйл биш юм
-үхээрийн газраар явахгүй
  улаач хүн шинэ тутамдаа үхээрийн газар буюу оршуулгын газар мэтийн цээр ихтэй муу муухай газар явахгүй байх хэрэгтэй.учир нь тухайн улаачын шүтээн болоод өөрөө хэцүүдэж сэвтэх болно
-бусад улаач болоод энгийн хэн нэгэнтэй ам муриухгүй
 энэ нь үргэлж бууж өг гэх үг биш боловч түргэдэж бусадтай бүү хэрүүл маргаан хий гэсэн үг.тэр дотроо улаач хүнтэй бол бүүр ч болохгүй учир нь хоёуул тэнгэр шүтээнтэй улаач хүн тула сахиус нь улаачаа өмөөрч дээд тэнгэрт харгалдаан үүсдэг.хэрүүл маргаан гэдэг хэзээд сайныг авчирдаггүй шүүдээ
-хүнийг сүрдүүлэхгүй
 улаач хүмүүс өөрийн давуу тал буюу энгийн хүмүүсийг сахиусаараа айлгах нь их харагддаг.гэвч энэ бол бас л байж болошгүй зүйл.сахиус залахаасаа өмнө хэн байсан тэр хэвээрэй байх хэрэгтэй.хэрэв ийм зан араншин гаргасаар байвал үүнийг шийтгэх тэнгэр гэж бас байдаг юм шүү.хэнд дийлдэшгүй мэт бодож байгаа улаач байгаа бол хурдан энэ бодлоо хаясан нь дээр шүү
-хүний үйлийг бүтээхдээ үнийн жишиг тогтоохгүй
 энэ үгийг би өөр нэг блогоос авчихсан юм.ямар блог байсаныг нь сайн санадаггүй. ямартайч зарим улаач хүмүүс сахиусныхаа өмнөөс мөнгө төгрөг нэхэж дур мэдэн заслын үйлдээ үнэ тогтоох нь их болсон.
-хараал жатга хар муу үйлийг цээрлэж явах
 хараал жатга гэдэг тасардаггүй хар муу үйл.тиймээс үүнээс хол байж бодох ч хэрэггүй.бусад муу үйл ч адил хийж байгаа болоод хийлгэж байгаа хүндээ муу муухайг л дагуулдаг
-хатуу хар ,бор дарснаас амсахгүй
 улаач хүн хатуу хар хүртэхгүй хатуу тангарагтай учир хатуу хар хүртэж хэзээ ч болохгүй.угаас үвүг дээдэс маань бор дарсанд хэт орсон хүн үргэлж буруутдаг гэдэг учир ийм зүйлийг улаач хүндээ огт хүртээх ёсгүй
-амны алдаа гаргахгүй
 энэ бол зөвхөн ула